ТӨРИЙН ОРДОН БА КИНОНЫ НЭЭЛТ
2012 оны 1 сарын 25
“Төрийн ордонд байгууллага хамт олны баярын ёслол хүлээн авна” гэж
хүмүүс хошигнодог болж. Аргагүй л дээ, хөгжимдлөө, дууллаа, кино
гаргалаа. Монголчууд хошин шогийн мэдрэмж өндөртэй улсууд.
Гэхдээ орчин үед энтэртаймэнт бизнесийг эх оронч омогшилтой хольж
тааруулна гэдэг их хэцүү. Үндэснийхээ онцлогийг хэтрүүлэх нь Жавхлан шиг
харагдуулж эсвэл тулганы гал бадраах ёслол шиг инээдэм болно. Ай под,
америк пүүзээр гангарсан орчин цагийн залууст “Монголоороо бахарх,
Монголоо санаж яв” гэж тархинд нь тулгах үр дүн муутай. Централ товэрийн
хажуугаар Монгол дээл, ээтэн гуталтай алхлах зүрхтэн ховор. Саяхан
зурагтаар торго салоны загварын шоуг үзлээ. Үндэсний дээл хувцас, дээр
нь нэмээд тансаг загвар, тансаг материал. Шүүрс алдахаас аргагүй.
Үндэсний онцлогоо хадгалсан хувцасыг ичиж биш дурлаж өмсөх хүртэл нь
урлана гэдэг авъяас. Ардын хөгжмийг зөвхөн ёслолын зориулалтаар биш,
хүмүүсийн таалалд нийцүүлж болох юм гэдгийг дуучин Болд харуулсан. Сүүлд
Доз энтэртэйнмэнтийн хийсэн кино ч бас цэвэр энтэртайнмэнт + Монгол
омогшил.
Дэлгэрэнгүй үзэх >
ТӨР ЗАСАГ БҮТЭЭГЧ ЭЗЭН БИШ
2012 оны 1 сарын 9
Бензин нэмэгдлээ, доллар нэмэгдлээ, дагаад бүх юмны үнэ өснө. Хүмүүсийн
уур бухимдал дээд цэгтээ тулж хэцүү амьдралынхаа бурууг засгийн газарт
тохно. Зовлон бэрхшээл тохиолдоход арга ядсандаа хүн бурхан залбирдаг.
Хэн нэгэнд уураа гаргамаар санагдахад бурхныг хараагаад нэмэргүй тул
бүхний дээд бүтээгч эзэн гэж ойлгодог төр засагт хамаг бурууг чихдэг.
Тэр төр гэдэг нь яг өөрсдтэй нь адилхан хэдэн хүмүүс л буй. УИХ ЗГ
огцорлоо гээд оронд нь хэн гарч ирэх үү? Н.Энхбаяр уу, М.Энхсайхан уу?,
хувьсгалч Магнай юу?, тэмцэгч иргэний хөдөлгөөнийхөн үү?, эсвэл өөрийн
чинь таньдаг хэн нэг сайн хүн үү?. Тэд амьдралыг чинь сайхан болгох
бурхад уу? Ёстой харагдаач.
Дэлгэрэнгүй үзэх >
УХААРЛЫН ДОЛОО ХОНОГ
2012 оны 1 сарын 5
Нэг семистрийн хичээл 16 долоо хоногтой байдгаас хамгийн сүүлийнхийг нь “ухаарлын долоо хоног” гэж нэрлэдэг. Оюутнууд маань гэнэтхэн аж амьдрал, дүн дипломынхоо тухай эргэцүүлж ухааждаг энэхүү хэд хоногт жинхэнэ бужигнаж, улиралын турш хийгээгүй зүйлсээ амжуулах гэж мэрийцгээнэ.
Дэлгэрэнгүй үзэх >
БОЛОВСРОЛ Ч ГЭЖ БООВСРОЛ
2011 оны 12 сарын 12
Багш нарын ажил хаялт шуугиан тарив. Ихэнхи сэтгүүлч “Хүүхдүүдийн төлөө
сэтгэлгүй новшнууд, бүгдийг нь хал” гэж хараан зүхнэ, гэхдээ мэдээж
соёлтойгоор. Зарим нэг нь “Цалинг нэмсэнээр инфляцыг хөөрөгдөнө” гэж
сэрэмжлүүлнэ. Цөөхөн хэд нь “Хөөрхий багш нар 200хан долларын цалинтай”
хэмээн харуусна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр бүгдээрээ л шуугиж,
хоорондоо мэтгэлцэж, интернэтэд тавигдсан мэдээнүүдийн доор сэтгэгдэлээр
хэрэлдэцгээнэ, хараацгаана. Азийн хөрөнгийн биржийн уналт, Сүүгийн
засгийн газрыг унагаах эсэх, сонгуулийн хуулийн 48/28 зэрэг сонирхолтой
мэдээнүүд Бөмбөгөр захын ногооны худалдагчид хамаагүй л дээ. Харин багш
нарын ажил хаялт түүнд их хамаатай, учир нь гурван хүүхэд нь дунд
сургуулийн сурагч.
Дэлгэрэнгүй үзэх >
ҮЛГЭР ШИГ МӨРТЛӨӨ ҮНЭН
2011 оны 12 сарын 2
Зарим үлгэрт үзэсгэлэнт эмийн үгэнд уярахгүй, авдар алтанд шуналтахгүй
хүчирхэг баатар гол дүр байх нь элбэг, тэр хэчнээн ч хүний амийг аварч,
хэчнээн ч мангасыг даран сөнөөсөн 0 зоос л авдаг. Бас нэгэн ядуу
тариачин 35 шүүрийг их хөдөлмөр зарцуулж хийгээд, зах дээр 35 зоосоор
арилжиж, эхнэр хүүхэддээ 35 мантуу авчирч хооллож буй тухай ахуйн деталь
үзэгдлүүд олонтаа гардаг. Товчхондоо няцашгүй хөдөлмөр, тууштай
сэтгэлийн тухай магтан өгүүлэх нь Хятад, Япон үлгэрийн гол “имиж”. Харин
манай Монгол ардын үлгэр бол их сайхан. Ерөөсөө л цэвэр ид шид, эсвэл
заль мэх үндсэн зэвсэг. “Цагаан өөхөн чулууг дэрлээд унтвал эд мал,
эхнэр хүүхэд хаант улстай болно” тэгээд л гүйцээ. Нэг зальт үнэг хөөрхий
шаазгайны хамаг өндгийг “Эврээрээ мөргөж ална шүү” гэж хулхидаж
айлгасаар дээрэмдээд дуусна.
Дэлгэрэнгүй үзэх >
ХЭДЭН ТООНУУД
2011 оны 11 сарын 30
Манай сэтгүүлчид, улс төрчид ТОО гэдэг юманд ихээхэн дургүй бололтой,
эсвэл мэддэггүй. Олонхийх нь хувьд их, бага, АСАР их гэсэн гурван
төрлийн тоо л бий. Сүүлийн үеийн мэдээллийн энэ олон урсгал дунд хоёрхон
зүйлд итгэдэг, хоёр зүйлд ерөөс итгэдэггүй болоод байгаа. Итгэдэггүй
хоёр зүйл нь улс төрч ба сэтгүүлч. Итгэдэг болсон хоёр зүйл маань МӨНГӨ
ба ТОО. Математик Доллар хоёроос өөр үнэнийг ойлгуулах зүйл дэлхийд
даанч үгүй. Африкийн ширэнгэ, Норвегийн цасан дээр хүмүүс Бенз машиныг
янз янзаар хэлж болох ч зөвхөн валют л түүний үнэ цэнийг үнэнээр
илэрхийлнэ. Ааайййймар их нүүрс, аааййймар их зэс хоёрыг хир гоё вэ
гэдгийг улс төрчид сэтгүүлчид өөрсдийнхөө үзэл бодлоор тайлбарлах боловч
аль нь ямархуу үнэтэй вэ гэдгийг ихэнхидээ хоёрдугаарт авч үздэг нь
харамсалтай. Доллар, Евро, Юань, Фунт гээд л угтаа зүгээр л тоонууд юм
шүү дээ.
Дэлгэрэнгүй үзэх >
ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ХҮН
2011 оны 11 сарын 21
Тэр бол дээд зэрэглэлийн эрхэм. Илүү гарах бодьгал үгүй. Харамсалтай нь
дээд зэрэглэлийн эрхэмийн үгийг даанч цөөн хэдэн ухаантан нь л ойлгоно.
Өдөр бүхэн, өглөө бүхэн, орой бүхэн тэр тэнэгүүдтэй харьцах дасгал
хийнэ. Бүтэлтэй болдоггүй байх, дандаа тэнэгүүдтэй хэрэлдэнэ. Өнөө
тэнэгүүд нь түүнийг дээд зэрэглэлийнх гэдийг ойлгохгүй “нийгмийн шаар”
гэж зарлана. Тэнэгүүд шал хачин онигоондоо татаж унатлаа хөхрөнө. Харин
дээд зэрэглэлийн хүн маань тэднийг гайхаж халаглана, гэлээ гээд
нэмэргүй.
Дэлгэрэнгүй үзэх >
АРГО СТАЙЛААР ХӨЛЖИГТҮН
2011 оны 11 сарын 7
Монголын хамгийн мундаг маркетингчийг нэрлэ гэвэл та нар топ хэдэн
компаниудынхаа костюм зангиагаар гангарсан амны фигуртэй, нүүрний
буянтай залуусыг нэрлэх үү? Магадгүй л юм, гэхдээ одоохондоо Арго гэдэг
хүнийг гүйцэх том маркетингч цөөхөн биз. Бод л доо, ямар ч орчин үеийн
утас биш, ямар ч зугаатай аялал жуулчлал биш, ямар ч топ брэндийн хувцас
биш зүгээр л шувууны зурагтай цаас, эрээнд хийсэн хуванцар зүйл гэх
мэтхэнийг хөгжилтэй царайгаараа ятган олон ардад зарж чадаж байна.
Хөдөлмөрлөсөнийхөө хирээр олж л байна даг, хөөрхийг бүү муулцгаа. Даахий
бурхан зарж хүн хулхидлаа л гэх юм, эцсийн цист Даахий бурхан тэнгэрт
байдаггүй гэж хэн нотлох юм, базарваани.
Дэлгэрэнгүй үзэх >